2020.11.25
Лхагва гарагийн үг
И Иохан пастор
Ефес 2:1-5
Үхлээс амь өөд
Хэцүү зүйл их байх чинээгээр Эзэнд найдах хуулийг илүү ихээр сурч байх шиг байна. Бурханыг харахад энэ дэлхий дээр амьд ба үхсэн хүнээр хоёр хуваагдаж харагддаг. Хүн гэм нүгэл хийвэл Бурхантай нөхөрлөх харилцаа нь тасардаг. Бурханаас холдсон бүхий л хүмүүс сатаны удирдлагаар амьдарч байгаа юм. Аврагдаагүй хүмүүс дотор сатан орж ажилдаг аа. Бид ч аврагдаагүй байхад диавол бидний дотор ажилладаг байсан. Ефес 2:11 Бурхан бииднийг амилуулсан... Ефес 2:4 Бурхан биднийг хайрлаж, нигүүлслээрээ аварч өгсөн. Яагаад гэвэл Бурханыг дуурайсан сүнс бидний дотор байдаг болохоор. Хүн Бурханаас урваж Бурханыг хаясан ч Бурхан бол тэгээгүй ээ. Бурханы хайр бол бид нарын хэлдэг хүмүүсийн хайраас тэс өөр. Хүн бол хайрлах ямар нэгэн зүйл байвал хайрладаг. Хорон муу хүнийг хайрладаг билүү, хайрлая гэсэн болдоггүй. Бурханы хайрд ямар нэгэн болзол байдаггүй, хүн Бурханаас холдсон, сатаныг дагаад амьдарч байлаа ч хайрладаг. Бурханы хайр хувиршгүй юм. Бурхан өөрөө хайр юм. Хэчнээн гэм нүгэлтэй байлаа ч хайрладаг. Бид нарын гэм нүглээс Бурханы хайр хамаагүй том. Алдаа зөрчил дотроо мөхсөн байсан биднийг Бурхан агуа хайраараа хайрласан юм. Иохан 3:16 Бурхан ертөнцийг үнэхээр их хайрласандаа...Бурханыг мэдэхгүй байх үед, гэм нүглийн дотор байхад урьдчилаад биднийг хайрласан. Зөвт хүний төлөө хүн үхэж болно харин гэмтний төлөө хэн үхэж өгөх бэ? Ром 5:5 Бурханы хайр зүрхэнд маань цутгагдсан байсан... Галат 2:21 бид өөрсдийн хүчээр аврагддаг байсан бол Есүс Христ энэ дэлхий дээр ирж загалмай дээр цовдлогдох ажил үнэ цэнэгүй гэсэн үг юм. Бидний хичээл зүтгэл, гавяа 0 болж байж Есүсийн ажил 100% болно. Аврагдсан гэдэг нь үхсэн сүнс нь амилсан гэсэн үг. Бурхан миний гэм нүглийг санахгүй байхад бид бүхэн гэм нүглээсээ болоод айж салгалаад амьдрах уу. Аврагдсан хүн диваанруу зоригтойгоор очно. 1Коринт 15:45 Үхлээс амьруу Бурхан шилжүүлсэн. Бурханы үг байхад, гэм нүглийн хөлсийг төлчхөөд байхад яагаад амьдардаггүй юм бэ! Бурхан үхэгсдийн Бурхан бус амьдын Бурхан юм. Дахин төрсөн хүнийг амьд гэж байна. Номлочгийн 9:4 арслан бол араатны хаан мөртөө үхчих юм ямар хэрэгтэй юм(энэ дэлхий дээр амжилтанд хүрлээ гээд яах юм ). Харин Христэд итгэгч нар амьд хүний амьдралаар амьдарч байгаа юм. Ром 6:4,13 одоо аврагдсан хүн өмнө нь гэм нүглийн төлөө махбодоо хэрэглэдэг байсан бол, харин одоо зөвт байдлын зэвсэг болгон Бурхан өргө. 2Коринт 5:14-15 Амьд хүн дахиад үхсэн хүн шиг амьдарч байж болох уу? Өөрийнхөө төлөө амьдарч байгаа бол үхсэн хүн шиг амьдарч байна гэсэн үг. Бид нарыг аварсан зорилго цаашдаа өөрсдийнхөө төлөө амьдрах биш Бурханы төлөө амьдрах юм. Амьдардаг ч бай үхдэг ч бай өөртөө таалагдах хүн биш, Эзэнд таалагдахын тулд амьдарч үхэх хэрэгтэй. Юу ч хийдэг бай Эзэнд таалагдсан гэдэг гэрчлэлийг сонсох хэрэгтэй. Зөвхөн үгээрээ аврагдсан хэлэхгүйгээр үйлдлээрээ харуулах хэрэгтэй. Бид нарыг амилуулахын төлөө Бурханы цорын ганц хүү үхсэн шиг бидний золиослолоор дамжуулан олон хүн аврагдана. Илч Паул ч би өдөр бүр үхдэ гэж өчсөн. Me too. Сайнмэдээ тараагаад илүү олон хүн аврагдахад оролцоно гэдэг амьд хүний хийх ажил юм. Галат 2:20 амьд байгаа нь би биш... Эзэн бол миний амьдралын Эзэн нь юм. Бид нарыг аварсан нь мөнхийн өвийг өгөхийн тулд юм. Дуулал 39:6-7 Давид энэ дэлхий алдартай хаан гэхдээ энэ дэлхийн зүйлс хоосон гэдгийг мэдэж байсан. Илчлэл 21:1 шинэ тэнгэр газрыг харлаа... бид ч гэсэн итгэлийн нүдээр диваажинг харж байгаа. Аврагдсан хүмүүс харагддаг зүйлд найдаж амьдардаг биш харагддаггүй зүйлс найдаж амьдардаг. Энэ дэлхий та бүхэнд том харагдаж байна уу? Эзэн рүү ойртох тусам энэ дэлхийн зүйлс юу ч биш болж харагддаг. Исаиа 60:1 Нойрсогчоо бос, нойрноосоо сэр. Христэд итгэгч хүмүүсийн байгаа газар байх хэрэгтэй. Эзэнтэй уулзах цаг хавьгүй ойрхон байна. Нойрмог хүн цагийн баримжаагүй болдог. Сэргэг хүн өөрийнхөө хийх ажлыг мэдэж түүнийхээ төлөө бүхийл хүчээ зориулдаг.
Create your
podcast in
minutes
It is Free