Эзэний өдрийн үг
2020.11.29
Юү Хэүн пастор
Матай 6:9-15
Бүхий л бүтээлийг бүтээсэн нэгний айлдсан үг, Бүтээгч байхын зэрэгцээ бүхий л зүйлийг бүтээсэн Эзэн энэ үгийг айлдаж байна. Библийн цөм агуулга болсон зүйлийг Есүс Эзэн маань бид нарт зааж өгч байна. Энэхүү залбирал нь Бурханы өмнө хэрхэн очихыг зааж өгч байна. Бидний махбод үнэхээрийн сул дорой учраас ариун нэгний урд очиход үнэхээр дутмаг юм. Тийм болохоор яаж очих талаар бид нарт зааж өгч байна. Эзэний ард түмний залбирах сэдвүүдийг зааж өгч байна, юуны төлөө залбирах ёстойг зааж өгч байна, Эзэний таалдаг залбирлыг зааж өгч байна. Бид залбирлыг сайн мэддэггүй болохоор яавал зөв залбирахыг үгээр дамжуулан зааж өгч байна. Залбирлыг зүгээр унших юм бол сэтгэлд хүрэх зүйл байдаггүй гэхдээ өнөөдрийн үгээр дамжуулан Эзэний хэлж байгаа зүйлийг мэдэж авцгаая. Энэ үгийг хэчнээн сурсан ч бодитоор амьдралдаа хэрэгжүүлэх нь өөр. Есүс Эзэн заасан залбирлаа цээжил гэж айлдаагүй, харин энэ залбирлаар залбир гэж айлдсан. Дахин төрөөгүй хүмүүс итгэдэг ч бай, иудай хүмүүс ч бай Бурханд залбирал нь хүрэхгүй. Бурханыг хэчнээн ааваа гэж дуудсан ч дахин төрөөгүй бол Бурхан хүрэхгүй. Ром 8:15 Хүүгийн сүнсийг авсан хүмүүс л Бурханыг ааваа гэж дуудах боломжтой. Ром 8:29 Есүс бидний ах бол бид түүний дүү нар болсон. Бурханыг ааваа гэж дуудах боломжтой гэсэн үг. Бурхан үйлдэж чадахгүй зүйл байхгүй. Матай 6:9 Юуны төлөө залбираа гэж байгаа вэ?
Залбирах сэдэв
1. Таны алдар ариунаар дуурстугайЯаж Бурханыг алдар ариунаар дуурсагдах вэ? Бурхан таны алдар ариунаар дуурстугай гэж хэлээгүй байсан ч Бурхан ариунаас ариун Нэгэн. Энэ дэлхий дээр нүдэнд үзэгдэх зүйлс, нүдэнд үл үзэгдэх зүйл гэж бий. Хүмүүс бол нүдэнд үзэгддэг харин тэнгэр элч, диовал нүдэнд харагддаггүй. Езекиел 36:19 Бурхан Абрахамд хандаж ариун бай амьдар гэж хуулийг өгсөн, гэтэл ард түмэн нь хуулийг хаяснаараа шийтгэлийг амссан. Хуулийг зөрчсөнөөр Бурханы ариун нэрийг бохирдуулсан. Бурханы ард түмний амьдрал ариун байвал Бурханы нэр ариунаар дуурсагдана. Бид магадгүй Бурханы өмнө бохир дүр төрхтэй амьдрах юм бол Бурхан ариунаар дуурсагдах боломжгүй. Бурханы өмнө өөртөө байгаа бохир зүйлийг гаргаж тавиад гэмших залбирлыг хийгээ гэсэн үг.
Эзэний заасан залбир ийнхүү залбир гэж байгаа ч нөгөө талаасаа ийнхүү амьдар гэж байгаа юм. Бурханы хүүгийн хувьд зохистой амьдрахын тулд залбир гээд байгаа юм.
1Иохан 2: Бид нүглээ улайвал... залбирлаараа Бурхан хандаж өчихийг хэлж байна. Бурханыг харахад бохир гэм нүгэл байвал өчиж улай гэсэн үг, уучлаад зогсохгүй гэм нүглийг хийхгүй байхаар тусалдаг Нэгэн Бурхан юм.
2. Бурханы хаанчлал ирэхийн төлөө залбирМатай 6:10 Бурханы хүсэл энэ газар дээр ирэхийн төлөө залбираарай гэсэн үг. 1Петр 2:9 Хритэд итгэгч нарын сүнслэг харьяалал гарч байна. Бид хаан адил тахилч нар, ариун үндэстэн юм. Энэ дэлхийг Адам бузар сүнсэнд алдсан гэхдээ Христийн хийсэн үнэнд итгэвэл ариун сүнсийг өгч байгаа юм. Илчлэл 1:6 Бурханы төлөө өөрийн хаанчлал тахилч болгосон. Бурханы хаанчлал мөнхийн диваажин, энэ газар дээр ч Бурханы газар байна тэр нь аврагдсан хүн тус бүр. Хаанчлал гэдэг аврагдсан хүнийг хэлж байгаа юм. Илчлэл 5:9 Бурханы хаанчлал илүү өргөжиж тэлэхийн төлөө, сайнмэдээний төлөө, Бурханы сайнмэдээ тараагдах ажлын төлөө, сайнмэдээ тараагч нарын төлөө залбир гэсэн үг
Колоссай 4:3 Залбирахдаа сайнмэдээ тараагдаж байгаа ажлын төлөө, аврагдаж чадаагүй хүмүүсийн төлөө, сайнмээ тараагч нарын төлөө залбир гэж бичигдсэн Бурханы зааж өгч буй 2 дахь залбирлын сэдэв юм.
3. Бидний өдөр тутмын хүнсийг хайрлаачМатай 6:11 Бидний өдөр тутмын хүнсийг хайрлаач. Махбодын хүнсийг ярьж байгаа ч сүнсний хоолыг ч бас хэлж байгаа юм. Библийг уншихдаа, үгийг сонсохдоо залбирчхаад уншиж, сонсох хэрэгтэй. Өдөр бүр бидний сүнсэнд өгөх хүнсийг хайх хэрэгтэй. Өглөө босчхоод (Бурхан минь өнөөдөр надад та хүнсийг өгөөч) гэж залбирах хэрэгтэй. Эзэн залбираа гэж байгаа нь би та нарын залбирлыг сонсъё гэж байгаа агуулга ч байгаа юм.
4. Уруу татлагад бүү автуулаачМатай 6:13 бид сул дороо учраас, бузар сүнс байдаг болохоор залбираа гэсэн үг. Уруу татлагыг давж гарахын төлөө залбираа гэсэн үг. Уруу татлагыг ялахын төлөө залбираарай гэсэн үг. Ямар нэгэн хэцүү зүйл ирвэл залбираа гэсэн үг яавал болох бэ Бурхан минь, 2салаа зам гарч ирвэл Бурханы хүслийн зам уу? Миний хүслийн зам уу гэж Эзэнээс асууж залбирах хэрэгтэй. Хүний амьдралыг тасралтгүй үргэжлэх сорилтын амьдрал гэж хэлж болно. Бид итгэлээр амьдарч байгаа нь Бурханы төлөө амьдарч байгаа юм биш ээ. Бурханы төлөө амьдарч байгаа болов ч миний төлөөх амьдрах байдаг аа. Бид Эзэний төлөө хийсэн зүйлсийнхээ хариуг Эзэнээс авах болно.
Create your
podcast in
minutes
It is Free