2020.12.02
Лхагва гарагийн үг
И Иохан пастор
Ром 11:35-12:2 Энэ хэцүү байдал их удахгүй байхаа гэж бодож байна тийм ч аймар санаа зовоод байх хэрэггүй байх аа. Гэхдээ бидний мэдэж байгаачлан төгсгөлийн үед Эзэний буулгах гамшгийг энэ дэлхийн хүмүүс мэдэхгүйгээр амьдар ч байгаа. Христэд итгэгч хүмүүсийн хувьд илүү Бурханд найдаарай бас итгэлийг минь дасгалжуулах гэж энэ хэцүү зүйлийг зөвшөөрсөн. Хэцүү байх чинээгээр Эзэн найдаж, дуулгавартай амьдраасай гэж хүсэж байна. Ром 12:1 иймд... гэж хэлсэн байгаа нь өмнө байгаа үгийн агуулгыг хэлж байгаа юм. Бурхан ямар ч болзолгүйгээр хайрлаж, аврах үйл хэргийг гүйцэлдүүлсэн. Эхлээд... эхлээд Бурхан бидэнд хандсан. Итгэлийн амьдрал гэдэг энэ их агуу хайр нигүүлсэлд багахан ч гэсэн хариулаад амьдрахыг хэлнэ. Библи дээр Бурханы өгөөмөр хишгийг хэрхэн хариулах талаар олон гарч байгаа. Бурхан биднийг хайрлаад зогсохгүй, Бурхан бид нараар хайрлуулахыг хүсэж байгаа. Ефес 2:4 Бурхан энэрэнгүй Бурхан, дайснаа хүртэл хайрладаг Бурхан юм. Бид нар зөвт үйл хийсэн болохоор биднийг аварч өгсөн юм биш 100% Бурханы хайраар аврагдсан.
Гайхамшигтай агуа нигүүлслийг авсан мөртлөө ямар нэгэн үйлдэл гаргахгүй байгаа нь зохисгүй ээ. Өөрсдийн биеийг Бурханд тааламжтай амьд, ариун тахил болгож өргө. Илч Паул Христийг хавчиж байх явцдаа Бурханыг үгийг сонсоод аврагдсан, аврагдсаныхаа дараа Эзэнтэй хамгийн ойр дотно амьдарч, Эзэнийг хамгийн ихээр дурайж байгаад Эзэний төлөө амиа өргөсөн итгэлийн хүн юм. Өргө... гээд байгаа өөрийнхөө зүйлийг өргөх гээд байгаа юм биш, Бурханых гэдгийг таньж мэдээд Бурханд өргө гэсэн үг. Тахилч хүн нь зөвхөн Бурханд үйлчилдэг хүнийг хэлдэг. Тийм учраас аврагдсан бүхий л хүмүүс Бурханы тахилч юм. Ариун өргөө гэдэг Бурхан үйлчилдэг газар, тахилч гэдэг нь Бурханы өргөөнд Бурханд үйлчилдэг хүн юм. Христэд итгэгч хүмүүсийн харьяалал нь үнэхээр гайхамшигтай юм, мартахгүйгээр амьдрах хэрэгтэй. Иов 41:11 Би буцааж төлөхийн тулд хэн төлөх хэрэгтэй вэ? Иов 37:7-8 Исаиа 64:6 Хүний сайн үйл гэдэг Бурханд ямар үнэ цэнэтэй бэ? Хүн Бурханд ямар нэгэн зүйлийг өргөх эрх ч байхгүй нэгэн юм. Бурхан бидэнд бүхий л зүйлийг үнэгүйгээр өгсөн. 1Коринт 6:19-20 Бид аврагдахаас өмнө бидний энэ бие эцэг эхээс өгөгдсөн юм шиг харагдаж байсан гэхдээ эцэг эх намайг бүтээсэн үү? Үгүй ээ! Сүйрэх гэмтнийг аварсан нь Бурхан, сүнсийг өгсөн ч Бурхан юм. Харин энэ биеийг Бурхан надад даатгасан, Эзэний үнэтэй цусаараа худалдаж авсан бие юм. Ариун сүнсний сүм юм... 1Коринт 10:31 идсэн ч уусан ч юу ч хийсэн Бурханы алдрын төлөө хий! Бурханд алдар болохгүй байвал гэм нүгэл гэсэн үг ээ. Бурханы юмыг Бурханд өргөх хэрэгтэй. Бурханы юмыг өөрийнхөө юм шигээ бодоод нуух юм бол хараагдана. Өргөнө гэдэг нь би ямар нэгэн зүйл өргөх гээд байгаа юм биш Бурханаас авсан зүйлсээ Бурханд өргөхийг хэлж байгаа юм. Бидэнд байгаа цаг, эрүүл мэнд, залуу нас, эд хөрөнгө, мэдлэг, оюун ухаан, авьяас бүгд Эзэнийх юмаа. Боол хүүхэд төрүүлбэл боолын хүүхэд боол л байдаг. Еврей 9:12 Эзэн бид нарын өмнөөс зорилтыг биелүүлсэн. Бусдын зүйлийг өмнөөс нь төлөхийг золих гээд байгаа юм. Угтаа бол бид нарыг хараал шийтгэлийг хүртэх нэгэн байсан гэхдээ Бурхан бид нарыг хайрлаж өөрийнхөө цусаараа зольсон. Үүнээс ч гайхамшигтай нь авраад ч зогсохгүй Бурханд өргөгдөх зохистой тахил болсон. Бид бүхий л амьдарлаа Эзэнд өргөөд амьдрах хэрэгтэй. Бид яагаад библийг сурч байгаа вэ гэвэл үгээр дамжуулан өдөр бүр цэвэр ариун болох хэрэгтэй болохоор. Буцар юманд бүү хүр, энэ дэлхийн зүйлсэд бүү хүр! Бурхан биднийг хайрладаг ч гэм нүглийг бол хайрладаггүй тийм ч учраас бохир зүйлсээс өөрийгөө цэвэрлэх хэрэгтэй, тэгвэл Бурханд өргөгдөх тааламжит тахил болж чадна.
Абрахам туулиас дуулгавартай байсан ЗАА гээд үүрээр Морио уулруу хүүгээ дагуулаад явсан. Та бүхэн Абрахамыг нэг сайтар бодоод үзээрэй, ямар хэцүү байх вэ? Итгэлийн амьдрал бол тийм ч амархан амьдрал биш ээ. Бид аврагдаад зогсохгүй Эзэний төлөө зовлонг ч гэсэн амсана. Бид нараас зовлонг шаардаж байна гэдэг илүү их алдрыг өгөхийн тулд юм. Зовлон бол түр зуурынх, алдар нь мөнхийнх мэдэх үү? Өдөр бүр өөрийгөө үгүйсгэж байгаа нь итгэлийн амьдрал юм аа. Итгэлийн баатруудаас өөрийнхөө хүслийг дагаад явсан хүмүүс байна уу? Илч Паул би христийг дурайдаг шиг намайг дурайгчид бай гэж хэлсэн байгаа. Илч Паул үнэхээр Есүс Эзэнтэй ойроос амьдарсан хүн юм. Яг Эзэнийг дагаж байгаа жинхэнэ христэд итгэгч нар энэ үед олон биш юм шиг байна. Эзэн бид нараас шаардаж байна аа! Амьд тахил гэдэг нь Бурханы үгэнд туулиас захирагдахыг хэлж байна. Бид амьдарсан ч үхсэн ч Эзэний төлөө юм.
Үхээд Эзэний алдаршуулна гэвэл үхсэн ч болно, онцгой зүйл биш ээ. Бид Петр, Паул болж чадахгүй яг л адилхан Бурханы хүүхэд, Бурханы тахил ч нар юм. Бид Эзэний өмнө очихоосоо өмнө Эзэнд таалагдсан гэсэн гэрчлэл аваад очих хэрэгтэй. Бурхан бол хиймэл шүтээн биш ээ.
Христэд итгэгч хүмүүсийн дайтай амьдарч байгаа нь Бурханы өмнө амьд тахил болж өргөгдөж байгаа юм. Ром 12:2, Үйлс 2:40 Тамаас аврагдсан хүмүүс одоо энэ гажууд үеэс аврагдах хэрэгтэй, тусгаарлагдсан амьдралаар амьдрах хэрэгтэй. Далайн ус шорвог болов ч загасны дотор шорвог байдаггүй биздээ, аврагдсан хүмүүсийн дотор энэ дэлхийн зүйлс ороод ирж болохгүй. Христэд итгэгч хүмүүс энэ дэлхий дээр юуг ч хийсэн бай Бурханд таалагдах зүйлсийг хийхийн тулд хичээж амьдардаг.
Create your
podcast in
minutes
It is Free